Хуванцар материал ба захиалгат эд анги
Захиалгат CNC хуванцар эд анги
Зураг, загвар эсвэл дээжид үндэслэн инженерийн хуванцараар нарийвчлалтай зорж, фрезердсэн тусгай эд анги.
Үнийн санал авах
01
Ерөнхий мэдээлэл
Прототип, засварын сольдог эд анги болон давтан үйлдвэрлэлийн хэрэгцээнд 2D зураг, 3D модель эсвэл хэмжилттэй дээжээр CNC боловсруулалт хийлгэнэ. Хүлцэл, гадаргуугийн боловсруулалт, резьба, суулгац, материалын гэрчилгээ болон хяналтын шаардлагыг үнийн саналын шатанд нэг мөр баталгаажуулна.
02
Хэрэглээ
- Импортын тоног төхөөрөмжийн сольдог эд анги
- Прототип ба бага цуврал
- Тусгай бэхэлгээ, тусгаарлагч, жиг
03
Онцлог
- 2D зураг, 3D модель эсвэл дээжээр үйлдвэрлүүлнэ
- Токарь, фрезер, өрөмдлөгийн иж бүрэн боловсруулалт
- Материал ба хэмжилтийн баримт бичгийн сонголт